Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТАЛЛАА

2022-01-11

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай 375 дугаар тогтоолыг баталжээ. 

 
НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН
АЛБАНЫ БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 54.2, 54.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох хуулиар ногдуулсан чиг үүрэг болон  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тооноос хамааруулан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 35, Багахангай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 8, Багануур, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 10, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 18, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 21 хүртэл орон тоотой байхаар тус тус тогтоосугай.

2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нь дарга, 4 хүртэл хэлтэстэй, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нь дарга, 2 хүртэл хэлтэстэй байна.

3. Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны цалингийн санг тогтоохдоо “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоол, “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолыг тус тус мөрдөж ажиллахыг нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.

4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.

5. Энэ тогтоолыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

                                Монгол Улсын Ерөнхий сайд                                                                         Л.ОЮУН-ЭРДЭНЭ

                                Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга               Ц.НЯМДОРЖ

https://old.legalinfo.mn/law/details/17052?lawid=17052

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%