Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ "МОНГОЛЧУУД МОНГОЛЧУУДДАА" АЯНЫ “ХҮҮХЭД ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР”-Т НЭГДЛЭЭ.

2022-01-11

           2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "Монголчууд Монголчууддаа" аянд нэгдэн, иргэд олон нийтдээ “Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр”-ийг дэмжин оролцох уриалга гаргалаа.

            Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат үйл ажиллагааг нээж үг хэлсэн бөгөөд энэхүү аяныг зохион байгуулж буй Дэлхийн Зөн Монгол ОУБ-д талархлаа илэрхийлээд, нийт Чингэлтэйчүүдээ тус хөтөлбөрт нэгдэн Улс орныхоо ирээдүй хойч хүүхэд багачуудаа дэмжихийг уриаллаа.

            Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас зохион байгуулж буй уг арга хэмжээний гол зорилго нь "Монголчууд Монголчууддаа" уриан дор амьжиргааны төвшин доогуур айл өрхүүдийн хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлөөр хангагдахад нь дэмжлэг үзүүлэн сайн дурын ивээн тэтгэгч болж хөрөнгө оруулалт хийж “Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр”-т нэгдэхэд оршиж байгаа билээ.

            Уг үйл ажиллагаа нь дүүргийн ЖДҮ Эрхлэгчдийн хөгжлийн төвд зохион байгуулагдсан бөгөөд дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, ИТХ-ын даргын зөвлөх, Төлөөлөгч Т.Идэрцагаан болон ИТХ-ын Төлөөлөгчид, Засаг даргын тамгын газрын төлөөлөл, хороодын засаг дарга нар, ЕБС-ийн удирдлагууд, дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг ААН, албан байгууллагуудын төлөөлөл, иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.

            Дэлхийн Зөн Монгол ОУБ нь 26 дахь жилдээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа орон нутгийн иргэдийг чадваржуулах замаар жил бүр 380,000 хүүхэд, тэр дундаа 100,000 гаруй нэн эмзэг бүлгийн хүүхдүүдийг ядуурлаас гаргаж, бүрэн дүүрэн амьдралд хүрэх боломжийг бүрдүүлж чадсан байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд дотоодын байгууллагуудтай хамтран "Монголчууд Монголчууддаа" санаачлагыг гарган ажиллаж байгаагаараа онцлогтой.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ "МОНГОЛЧУУД МОНГОЛЧУУДДАА" АЯНЫ “ХҮҮХЭД ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР”-Т НЭГДЛЭЭ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ "МОНГОЛЧУУД МОНГОЛЧУУДДАА" АЯНЫ “ХҮҮХЭД ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР”-Т НЭГДЛЭЭ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ "МОНГОЛЧУУД МОНГОЛЧУУДДАА" АЯНЫ “ХҮҮХЭД ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР”-Т НЭГДЛЭЭ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ "МОНГОЛЧУУД МОНГОЛЧУУДДАА" АЯНЫ “ХҮҮХЭД ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР”-Т НЭГДЛЭЭ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ "МОНГОЛЧУУД МОНГОЛЧУУДДАА" АЯНЫ “ХҮҮХЭД ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР”-Т НЭГДЛЭЭ.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%