2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Нийслэлийн Иргэний танхим”-д Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 2021 оны үйл ажиллагааны тайланг иргэд, олон нийтэд танилцуулах тайлангийн хурал болж, Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Шинэбаатар 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаарх тайланг иргэд, олон нийтэд танилцууллаа.
Тус хуралд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Мөнхбат оролцон иргэд, олон нийтэд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгах зорилгоор иргэдийн санал, сэтгэгдлийг сонслоо.
Мөн түүнчлэн цагдаагийн салбарт авьяас чадвар, хүч хөдөлмөрөө шавхан ажиллаж, хийж бүтээсэн ажлынхаа үр дүнгийн үзүүлэлтээрээ чиглэл чиглэлдээ Нийслэлд тэргүүн байр эзэлсэн Цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн, мөн хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах баг, Гудамж байрны нийтийн эргүүлүүддээ баяр хүргэж, 2021 онд амжилттайгаар хамтран ажилласанд талархал илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Тайлангийн хуралд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Мөнхбат, Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Шинэбаатар, Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Э.Бат-Эрдэнэ, дүүргийн 1-19 дүгээр хорооны Засаг дарга, ажлын алба болон иргэдийн төлөөлөл оролцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА