Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан өрлөг жанжин Г.Дэмидийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2022-01-13

        Монгол Улсад ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсан энэ өдөр аймгийн ИТХ дарга Б.Батжаргал тэргүүтэй аймгийн удирдлагууд, үе үеийн ИТХ-ын дарга, Төрийн албан хаагчид Монгол улсын Өрлөг жанжин, Маршал Гэлэгдоржийн Дэмидийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
              Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа бүхэлд нь хэлэлцэн баталсан бөгөөд 1924 оны анхдугаар Үндсэн хуулиар Хаант ёсыг халж Бүгд найрамдах улсаа зарлан тунхаглаж, 1940, 1960 оны Үндсэн хуулиар тухайн үеийн нийгэм-улс төрийн зорилтыг тодорхойлж их бүтээн байгуулалтын эрх зүйн орчинг бүрдүүлж, 1992 оны Үндсэн хуулиар хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн замд эргэлт буцалтгүй орж хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм цогцлуулан хөгжүүлж хүний эрх, эрх чөлөөг хамгаалахаа зарлан тунхагласан билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%