Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдаан хуралдлаа

2022-01-18

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаан 87,1 хувийн ирцтэйгээр хуралдлаа. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинээр хэрэгжиж эхлээд байгаа ЗЗНДНТУТХ-ийн хүрээнд дараах 11 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Хурлын зөвлөл байгуулах тухай асуудлуудыг хэлэлцэн батлах тухай
2. Хорооны ажиллах журмыг шинэчлэн батлах тухай
3. Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах тухай
4. Төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, хэрэглэх үлгэрчилсэн журам батлах тухай
5. Аймгийн ИТХ-ын ажлын албаны бүтэц, орон тоог батлах тухай
6. Орон нутгийн сангийн журам батлах тухай
7. “Архангай орон сууцны корпораци” орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулж, дүрэм батлах тухай
8. Архангай орон сууцны корпорацийн “Орон сууц түрээслэн өмчлүүлэх журам” батлах тухай
9. “Ар Ус Ундарга” ХХК-ийн дүрмийг баталж, ТУЗ-ийг томилох тухай
10. Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай
11. Барилга шилжүүлэх тухай

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%