Сүхбаатар аймгийн “Аврага малчин” өрхөөр Мөнххаан сумын 2 дугаар багийн малчин Гарьдын Мөнхбаатар, 5 дугаар багийн малчин Ж.Чогдогсүрэн, Гомбосүрэнгийн Эрдэнэбат нар тодорлоо. Аймгийн аврага малчин өрхийн шагналыг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Хосбаяр малчны хотонд нь хүндэтгэл үзүүлэн гардуулж өглөө. Mалын тоо гэхээс илүүтэй малын чанарт анхаарах нь маш чухал гэдгийг аварга малчид маань онцлон хэлж байв.