Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГСДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХ ЗАХИДЛЫН УРАЛДААНД ШАЛГАРСАН ЗАХИДЛЫН ЭЗДЭД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЛАА

2022-01-27

Монгол Улсын шинэ “Үндсэн хууль” батлагдсаны 30 жилийн ойд зориулан Үндсэн хуулийг боловсруулж хэлэлцэн баталсан Ардын Их Хурлын Депутат, Улсын бага Хурлын гишүүд, уг ажилд оролцсон Ажлын хэсэг, зохион байгуулах комисс, эрдэмтэд, судлаачдад хүндэтгэл үзүүлэх, талархал илэрхийлэх, тэдний үйл хэргийг сурталчлах зорилгоор Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Талархлын захидал”-ын уралдааныг зохион байгуулсан билээ. Захидлыг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цахимаар болон цаасаар хүлээн авсан бөгөөд дээрх хугацаанд 15 иргэн захидал ирүүлж уралдаанд оролцсон юм.
 
Уралдаанд ирүүлсэн захидлуудын үгийн тоо, зөв бичих чадвар, найруулан бичих чадвар, захидлын шалгуурт нийцсэн байдал зэргийг нь харгалзан зохион байгуулах Ажлын хэсэг үнэлж дүгнэснээс ТЭРГҮҮН байранд Сүхбаатар сумын 7-р багийн иргэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Г.Дөлгөөн, ДЭД байранд Сүхбаатар сумын 2-р багийн иргэн, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Болорзул, ГУТГААР байранд Мандал сумын 6-р багийн иргэн, Зүүнхараа политехник коллежийн багш Э.Бадмаараг нарын захидал тус тус шалгарсан.
 
Захидлын эздэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Э.Оюунболд нар талархал илэрхийлэн өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулан өглөө.
 
(Уралдаанд шалгарсан захидлыг доорх холбоосоор орж үзнэ үү.)

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%