Ажил үйлсээрээ 2021 онд манлайлсан Сэлэнгэ аймгийн салбарын аваргуудын шагналыг сар шинийн босгон дээр гардуулан өглөө. Шагналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Ц.Рэгзэдмаа нар гардууллаа.
Аймгийн “Тэргүүний хамт олон”-оор Ерөө сумын Эрүүл мэндийн төв
Аймгийн “Төрийн Захиргааны аварга ажилтан”-аар БШУГ-ын Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Пүрэвийн Мягмарсүрэн
Аймгийн “Боловсролын салбарын аварга ажилтан”-аар Мандал сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн Газар зүй, биологийн багш Даваасүрэнгийн Мөнхбаатар
Аймгийн “Эрүүл мэндийн салбарын аварга ажилтан”-аар Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Батсуурийн Чимгээ
Аймгийн “Эрүүл мэндийн салбарын аварга”-аар Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн бүртгэл мэдээллийн ажилтан Намжилын Найманжин
Аймгийн “Эрүүл мэндийн салбарын аварга ажилтан”-аар аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ойдовын Энхжаргал
Аймгийн “Соёл урлагийн салбарын аварга ажилтан”-аар Жавхлант сумын соёлын төвийн дарга Гэлдээгийн Бямбасүрэн
Аймгийн “Биеийн тамир спортын салбарын аварга ажилтан”-аар Биеийн тамир спортын газрын арга зүйч Лхагвагийн Аззаяа
Аймгийн “Санхүү эдийн засгийн салбарын аварга ажилтан”-аар Ерөө сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогч Рэнпилийн Дариймаа
Аймгийн “Худалдаа үйлчилгээний салбарын аварга ажилтан”-аар Сүхбаатар сумын Нарлаг Сэлэнгэ мөрөн ХХК-ийн захирал Баярринченгийн Одончимэг
Аймгийн “Үйлдвэрлэлийн салбарын аварга ажилтан”-аар Мандал сумын Мон зуу шаглаа ХХК-ийн оёдолчин, эсгүүрчин Намнансүрэнгийн Октябрь
Аймгийн “Дэд бүтцийн салбарын аварга ажилтан”-аар Мандал сумын Цант –Орхон ОНӨААТҮГ-ын техникч Чойдогийн Батцэнгэл
Аймгийн “Дэд бүтцийн салбарын аварга ажилтан”-аар аймгийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч Дашдоржийн Отгонбаатар
Аймгийн “Хууль хяналтын салбарын аварга ажилтан”-аар аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, өмгөөлөгч Рэнцэндоржийн Атарцэцэг
Аймгийн “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын аварга ажилтан”-аар Ой баясах ХХК-ийн захирал Банзрагчийн Эрдэнэчимэг
Аймгийн “Тэргүүний сурагч”-аар /сурлага/ Улсын Тэргүүний ерөнхий боловсролын Лаборатори 4 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч Отгончулууны Нандин-Эрдэнэ
Аймгийн “Тэргүүний сурагч”-аар /урлаг/ Улсын Тэргүүний ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12г ангийн сурагч Одмаагийн Очгэрэл
Аймгийн “Тэргүүний сурагч”-аар /спорт/ Улсын Тэргүүний ерөнхий боловсролын Лаборатори 4 дүгээр сургуулийн 10а ангийн сурагч Баянмөнхийн Амин-Эрдэнэ
Аймгийн “Шилдэг уяач”-аар Сүхбаатар сумын уяач Даринчулууны Баатарзориг нар тус тус шагнууллаа.
Мөн салбарын тэргүүний ажилтнаар шагнагдсан хүмүүст шагналыг гардууллаа. Үүнд:
“Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан”-аар Зүүнбүрэн сумын иргэн, ахмад настан Ёндонгийн Оюунчимэг
“Хөдөлмөрийн тэргүүний ажилтан”-аар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад настан Дамдинсүрэнгийн Лханаажав
“Үйлчилгээний тэргүүний ажилтан”-аар Сүхбаатар сумын Гурван мэргэд захын бизнес эрхлэгч Зандаахүүгийн Батбаяр
“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”-аар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч, их эмч Минжбадгарын Бямбацогт
“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”-аар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын эмч Ганбатын Баасанжаргал
“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”-аар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч Цэдэн-Ишийн Одончимэг
“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”-аар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч Баясгалангийн Цогтбаатар
“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”-аар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн их эмч Ихсуурийн Ундармаа
“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”-аар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нүдний эмч Цэнгэлийн Золжаргал
“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”-аар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн эмч Сангижаргалын Баярмаа
“Санхүү банкны тэргүүний ажилтан”-аар аймгийн Нэгдсэн эмнэлгийн нярав Цэрэндоржийн Гэрлээ
“Авто тээврийн тэргүүний ажилтан”-аар Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн Түргэн тусламжийн жолооч Цээлхаажавын Эрдэнэбилэг
“Онц тээвэрчин цол тэмдэг”-ээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн жолооч Амгаланбаатарын Ууганболд
“Хөдөлмөрийн тэргүүний ажилтан”-аар Мандал сумын Нийтийн номын санч Батбаярын Байгалмаа нар шагнагдлаа. Нийт шагнуулсан хүмүүстээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.