XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жилийн сар шинийн баярыг тохиолдуулан үндэсний өв уламжлалаа дээдэлж, хурдан хүлэг морьдоо уяж сойн улс, аймаг, сумын баяр наадмуудад түрүүлүүлж, айрагдуулан Монгол түмнээ баясгаж Үндэсний баяр наадмын тухай хуульд заасан болзлыг хангасан аймгийн “Алдарт уяач”-дад цолыг нь олголоо. Аймгийн Алдарт уяачаар:
Зүүнбүрэн сумын уяач Ц.Гантайван
Зүүнбүрэн сумын уяач М.Харцага
Цагааннуур сумын уяач Ч.Сандаг-Очир
Цагааннуур сумын уяач О.Цогням
Цагааннуур сумын уяач Г.Энхбаясгалан
Сүхбаатар сумын уяач Д.Энхсүх
Сүхбаатар сумын уяач Д.Бямбасүрэн
Сүхбаатар сумын уяач Г.Батчулуун
Баруунбүрэн сумын уяач Б.Батсайхан
Баруунбүрэн сумын уяач С.Отгонбаатар
Баруунбүрэн сумын уяач Н.Бадрах
Баруунбүрэн сумын уяач Н.Цогтсайхан нар цол, тэмдгээ гардаж авлаа.