Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ ЗАХИАЛАГЧИЙН ТЕНДЭР ШАЛГАРУУЛАЛТЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНД АЖИЛЛАХ ИРГЭНИЙГ БҮРТГЭЖ БАЙНА

2022-02-10

Төрийн албан хаагч бус, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны эрхтэй иргэн Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх захиалагчийн тендэр шалгаруулалтын үнэлгээний хороонд ажиллах иргэний жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 17:00 цагийн дотор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албанд ирүүлнэ үү.

Бүртгүүлэх хүсэлтэй иргэн нь дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  1. Чингэлтэй дүүрэг дэх захиалагчийн тендэр шалгаруулалтын үнэлгээний хороонд ажиллах иргэний жагсаалтад бүртгүүлэх хүсэлт
  2. Иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар
  3. Төрийн албан хаагч бус байх /сүүлийн 6 сарын нийгмийн даатгал төлөгчийн лавлагаа E-MONGOLIA-аас авч ирүүлэх/
  4. Эрх бүхий байгууллагаас зохион байгуулсан сургалтанд хамрагдсан, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны А3 гэрчилгээтэй байх /Гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар/

 

Лавлах утас: 11-315443, 88103978

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%