Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“БЭЛЧЭЭРИЙН ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТ, МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ” СЕМИНАР БОЛЛОО

2022-02-16

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хамтран зохион байгуулсан “Бэлчээрийн тогтвортой менежмент, малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт ээлжит семинар Дорнод аймагт энэ сарын 14-ний өдөр боллоо.

Зүүн бүсийн аймгуудыг хамруулан зохион байгуулсан энэхүү семинарт Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон эдгээр аймгийн Хөдөө аж ахуйн газар, Татварын газрын төлөөлөл нийт 70 гаруй хүн оролцжээ.

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд семинарыг зохион байгуулсан бөгөөд бэлчээрийн доройтол, түүнийг даван туулах зүй зохистой менежментэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн иргэдийн хамтын ажиллагааг бий болгоход энэхүү төсөл үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг юм.

Семинарыг нээж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Э.Бат-Идэр, Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга   М.Энхтөр нар үг хэлсэн бөгөөд ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх, мөн газрын ахлах мэргэжилтэн Н.Бямбадорж, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг нар Мал аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлт хэрэгжилт, Төрөөс бэлчээрийн талаар баримталж буй бодлого, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар болон бэлчээрийн менежментийн шинэлэг шийдлүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Мөн хөтөлбөрийн дагуу Орон нутгийн бэлчээрийн менежментийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар аймаг тус бүрийн Хөдөө аж ахуйн газар, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Аймгийн Татварын хэлтэс тус бүр танилцуулга мэдээлэл хийж, харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон нь энэхүү семинарын гол онцлог болсон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3871
2682 / 69%
710 / 18%
236 / 6%
243 / 6%