Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БУЛГАН АЙМГИЙН БУГАТ СУМЫН ИТХ-с ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БУЙ ОНЦЛОГ АЖЛУУД

2022-02-21

    1.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2011 оноос эхлэн сургуулийн сурагчдийн сурах идэвхи тэмүүллийг өрнүүлэх, анги дэвших шалгалтанд амжилт үзүүлэхэд нөлөөлөх, сургууль, анги, сурагчдын түвшинг тодорхойлох, стандарт хангалтыг дээшлүүлэх зорилгоор “ИТХ-н нэрэмжит Математикийн  олимпиад”-ыг  жил бүр зохион байгуулж уламжлал болгоод байна. 2021 онд 10 дах жилийнхээ олимпиадыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

    2.Ард иргэдийнхээ санал хүсэлтийг байнга хүлээж авахаар “Булган Бугат ИТХ” цахим хаяганд “Иргэдээ сонсъё” хуудсыг байнга ажиллуулж байна. 

    3.Бугат сумын Нутгийн өөрөө удирдах байгууллагын 1992 оноос хойш сонгогдсон төлөөлөгчид, аймгийн ИТХ-д сонгогдож байсан төлөөлөгчид, хурлын дарга нар, хурлын нарийн бичгийн дарга, ажлын албаны ажилтнуудын түүхчилсэн самбаруудыг хийж иргэний танхимаа тохижуулан ажиллаж байна.

БУГАТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%