2023 онд хийгдэх ажлын санал асуулгыг 2022 онд иргэдээс санал авч, ЗДТГ-ын ажлын хэсэг эрэмбэлэн сумын ИТХурал жил эцсийн төсөв батлах хурлаар хийгдэх ажлын зураг, төсвийг баталдаг журамтай.
Баянхайрхан, Рашаант, Эрдэнэхайрхан багт санал асуулгын хуудсаар иргэдийн саналыг авах ажил зохион байгуулагдаж байна.
Иргэд та бүхэн зургаар оруулсан санал асуулгын хуудасны дагуу санал асуулгыг бөглөн ирүүлж болно. Мөн өөрийн биеэр багийн засаг даргад ЗДТГ-ын байранд болон цахимаар санал асуулгад оролцож саналаа өгөх боломжтой.
http://turgen.uvs.khural.mn/contact хуудсаар дамжуулан өөрийн санал, хүсэлтээ ирүүлэх боломжтой.