Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэн “Настнаа дээдэлье” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгууллаа.
Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Нийгмийн Бодлогын Байнгын Хорооны дарга М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга О.Батмөнх, ИТХ-ын Төлөөлөгчид болон хороодын Засаг дарга нар оролцон ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэн, мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороодын 55-69 насны 17 мянга орчим ахмад настнуудыг ийнхүү хүлээн авч, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан урлагийн тоглолтыг зохион байгууллаа.
“Улаанбаатар театр”-ын уран бүтээлчид ардын урлагийн тоглолтыг Чингэлтэй дүүргийн ахмадуудад өргөн барилаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА