Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Соёл урлагийн ажилтны анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна

2022-02-24

Архангай аймгийн Соёл урлагийн газраас Соёл урлагийн ажилтны анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Соёл урлагийн ажилтны анхдугаар зөвлөгөөнд ймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг даргын орлогч В.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Ц.Бадрах, НБХ-ийн дарга И.Амартүвшин болон Хөгжимт драмын театр, Музей, Нийтийн номын сан, 18 сумын Соёлын төвийн дарга, албан хаагчид оролцож байна. 
“Алсын хараа-2050” Монгол улсын хөгжлийн бодлогын баримт бичигт “Үндэс язгуур, төрт ёс, өв соёлоо эрхэмлэн дээдэлсэн үндэсний нэгдмэл үнэт зүйлсээ эрхэмлэсэн... улс болно” гэж заасан байдаг.
Соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Нямдаваа хэлэхдээ:
- Үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх, хамтын үнэт зүйлс, эв нэгдлийг бэхжүүлэх, биет болон биет бус өвийг хадгалан хамгаалж өвлүүлэх, хэвшүүлэхэд Соёл урлагийн газар, харьяа хэлтэс, байгууллагууд хэрхэн ажиллах, юунд анхаарах, хүрэх үр дүнгээ тодорхойлоход энэ арга хэмжээ чухал ач холбогдолтойг онцоллоо.
Энэхүү арга хэмжээгээр Архангай аймгийн Соёл урлагийн газраас “Соёлын бүтээлч сар” аянаа эхлүүлж байна. Аяны хүрээнд соёлын салбарын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж, эдийн засгийн эргэлтэд оруулахад голлон анхаарч ажиллах ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%