Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СЭРДАМБА ОВОГТОЙ ЭЗЭННАЙРАМДАХ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ "ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН"-ГООР ШАГНАГДЛАА.

2022-02-24

СЭРДАМБА ОВОГТОЙ ЭЗЭННАЙРАМДАХ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ "ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН"-ГООР ШАГНАГДЛАА.
Сэрдамба овогтой Эзэннайрамдах нь 1966-1976 онд ерөнхий боловсролын сургууль, 1986-1991 онд ЗХУ-ын ДЯЯ-ны дээд сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэж 1980-1986 онд Дархан хот ЦСА төлөөлөгч, 1991-1994 онд тус цагдаагийн хэлтэст орлогч дарга, дарга, 1994-2001 онд ЭЦГ-ын 5-р хэлтэст ахлах төлөөлөгч, 2001-2005 онд БЗД-ийн цагдаагийн хэлтэст дэд дарга, хэрэг бүртгэх тасгийн дарга, 2005-2006 онд хэрэг бүртгэх газар ХГХТ-т хэлтсийн дарга, 2006-2012 онд тус аймгийн Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан юм. Төрийн тусгай албанд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хамгаалах чиглэлээр 32 жил ажиллаж хүн ардынхаа аюулгүй амьдралын төлөө залуу насаа зориулсан гавьяа зүтгэлийг үнэлж Төрийн дээд шагнал "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагналаа. Шагналыг Аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр гардуулж халуун баяр хүргэв.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%