Сумын ИТХ-ын Төлөөлөгчид 02 дугаар сарын 23-ны өдөр 60.0 хувийн ирцтэйгээр 08 дугаар хуралдаанаа хийж:
- Сумын ИТХ-ын хуралдааны дэг, ИТХ-ын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм, ИТХ-ын Хорооны ажиллах журам, Хорооны бүрэлдэхүүн, ИТХ-ын бүтэц орон тоогоо баталж, ИТХ-ын Зөвлөлөө байгууллаа.
- Хоршоог хөгжүүлэх сангийн 2022 оны салбар чиглэлийг батлан Хоршоог хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийг байгуулж, төсөл сонгон шалгаруулах товыг зарлав.
- Мөн хуралдаанаар сумын зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд санал өгөх тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "ХАВДРЫН ЭСРЭГ ХАМТДАА" дэд хөтөлбөрийг мөн хэлэлцэн батлалаа.