Монгол цэргийн өдрийг тохиолдуулан орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсж хөгжсөний 100 жилийн ойн ажлын хүрээнд, ШШГБ-ын 2022 оны Баруун бүсийн аварга шалгаруулах “Спортын олон төрөлт” тэмцээн энэ сарын 25,26,27-ны өдрүүдэд Ховд аймагт болж байна.
“Баруун бүс”-ийн аварга шалгаруулах тэмцээнд Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн ШШГБ-ын 100 гаруй тамирчин оролцож байна.
Тэмцээн Сагсан бөмбөг, Волейбол, шатар, ширээний теннис гэсэн төрлүүдээр явагдах юм байна.