Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ДОЛДУГААР хуралдаан 2022 ОНЫ 02 дугаар сарын 25-ны өдөр Зуунмод сумын ЗДТГ-т хуралдлаа. Уг хуралдаанаар:
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын бүрэлдэхүүн, ажиллах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн Ёс зүйн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулж, бүрэлдэхүүнийг батлах тухай
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөө, хороодын төлөвлөгөө батлах тухай
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц орон тоо, цалингийн санг батлах тухай
- Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг дэмжих "Орон нутгийн сан" байгуулж, ажиллах журам батлах тухай
- "Ногоон хөгжил баялаг бүтээгчдийг дэмжих урианы жил"-ийн төлөвлөгөө батлах тухай
- "Хоршоо хөгжүүлэх сан"-гийн журам баталж, зөвлөл байгуулах тухай
- 2022 оны тэргүүлэх чиглэл батлах тухай асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг баталлаа.
Мөн Хот тохижуулах газраас Зуунмод цэцэрлэгжүүлэлтийн нэгжид "Орон нутгийн өмчийг шилжүүлэх тухай" асуудлыг холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч, дараагийн хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.