Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ БОЛОН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ХАМТРАН ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-02-25

Монгол Улсын Засгийн Газар цар тахлын шар түвшинд шилжүүлж, олон улсын зорчих хөдөлгөөн бүрэн нээлттэй болсонтой холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсын засгийн газрын гишүүн, Монгол Улстай хамтран ажиллах Буриад Улсын сайд Чирипов.Д.Ш, Бүгд найрамдах Буриад Улсын экспортыг дэмжих төвийн дарга Ю.Г.Руслан, Монгол Улсын ОХУ-тай хамтран ажиллах зөвлөлийн гүйцэтгэх захирал Э.Оюунтэгш, Монгол Улстай хамтран ажиллах Буриад Улсын сайдын туслах С.Ё.Раднаев, “Трубофлекс” ХХК-ийн захирал С.В.Ширабон, “Сибармапласт-Импэкс” ХХК-ийн ерөнхий захирал Н.Г.Лукьянок нартай уулзалт хийлээ.

Тус уулзалтыг Чингэлтэй дүүрэг болон Улаан-Үд хотын дүүргүүдийн хоорондын гадаад харилцааны хамтын ажиллагааг өргөжүүлэх,  дүүргийн иргэд, ААН-үүдээ дэмжиж, холбоо тогтоон ажиллах зорилтын хүрээнд зохион байгуулсан бөгөөд цаашид жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн чиглэлээр аж ахуй нэгжүүдээ дэмжиж, холбож ажиллахыг талууд харилцан тохиролцлоо.

Мөн энэ жил Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Улаан-Үд хотын дүүргүүдтэй соёл, спорт, урлагийн чиглэлд хамтарч ажиллах, соёл урлагийн чиглэлээр харилцан туршлага солилцох талаар хэлэлцэв.

Уулзалтын төгсгөлд Улаан-Үд хотын төлөөлөгчид Чингэлтэй дүүргийн томоохон бүтээн байгуулалтуудын нэг болох “Хайрхан хөгжлийн төв”–ийн үйл ажиллагаатай танилцсанаар тус удаагийн уулзалт өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%