Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УРИАЛГА

2022-01-19

Монгол түмэн эрт дээр үе, эцэг өвгөдөөс улбаалан сар шинийн баяраа өвлийг өнтэй даван, мал сүрэг онд мэнд орж, айл хотлоороо амар амгалан аж төрсний баяр хэмээн ахас ихсээ хүндэтгэн, цай идээний дээжийг уул усандаа өргөж, айраг цагаагаа сөгнөж, таван тансаг идээний дээд цагаан идээгээ таваглан хотол олноороо цэнгэдэг сайхан уламжлалтай билээ.
Энэ жилийн хувьд дэлхийн хэмжээнд коронавирус / ковид 19 / халдварын Омикрон хувилбарын тархалт эрчимжиж байгаатай холбогдуулан дээд байгууллагаас гаргаж буй зөвлөмж, шийдвэрийг чанд мөрдөн XVII дугаар жарны усан Барс жилийн цагаан сарын баярыг олон нийтээр өргөн дэлгэр тэмдэглэхгүй, зөвхөн гэр бүлийн хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан тэмдэглэж, өөрсдийгөө болон гэр бүлээ болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
ИТХ, ЗДТГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%