Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11-р хуралдаан

2022-02-21

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдааныг 2022 оны 02 угаар сарын 21-ний өдөр төлөөлөгчдийн 92%-ийн ирцтэйгээр хуралдаж доорх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
1. Хуралдааны дэг батлах тухай
2. Хурлын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн талаарх Засаг даргын тайланг сонсох тухай
3. Сумын Засаг даргын 2022 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай
4. “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд орон нутагт зохион байгуулах ажлын төлөвлөгөө батлах, үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай
5. Хурлын хорооны бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл, ажиллах журмыг батлах тухай
2022 оноос хэрэгжих эхэлж буй Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай холбогдуулан хурлын дотоод зохион байгуулалтын асуудал болох хуралдааны дэг, ИТХ-ын дэргэдэх хороодыг шинэчлэн -
“Нутгийн удирдлагын хөгжлийн хороо,
Төсөв, санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо,
Нийгэм, цахим бодлогын хороо,
Байгаль орчин, аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийн хороо,
Сум суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо,
Ёс зүйн хороо” 6 хороог тус тус 7 төлөөлөгч, Сумын ИТХ-ын зөвлөлийг 7 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр тус тус байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%