Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 9 дүгээр хуралдаан 75.7 хувийн ирцтэй хуралдаж дараах 6 асуудлыг хэлэлцэн баталлаа. Энэ удаагийн хуралдаанаар Алтан Дарь овоо”-ны 109 жилийн ой, Их тахилгын хугацааг уламжлах, Аймгийн ИТХ-ын Зөвлөл байгуулах, Төлөөллийн байгууллагын гишүүн сонгох, ИТХ-ын Төлөөлөгчдийн Ёс зүйн дүрэм батлах, Аймгийн сонгуулийн хороог байгуулах, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг зохион байгуулах хороог байгуулах тухай зэрэг 6 асуудлыг хэлэлцэж хэлэлцсэн асуудал хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжигдэв.