Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ЭМЭГТЭЙЧҮҮД –ХӨГЖИЛ”  ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЖ  БАЙНА

2022-03-03

“ЭМЭГТЭЙЧҮҮД –ХӨГЖИЛ”  ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЖ  БАЙНА

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан аймгийн ИТХ болон Олны санаачлага Архангайн зөвлөл ТББ-аас хамтран “ЭМЭГТЭЙЧҮҮД–ХӨГЖИЛ” чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтыг аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал нээж, уулзалтад уригдсан зочид төлөөлөгчдөд амжилт хүслээ.
Энэхүү уулзалтад сумдын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд оролцож байгаа бөгөөд Эмэгтэйчүүдийн манлайлал сэдвээр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батцэцэг илтгэл тавьсан юм.
Тус чуулга уулзалтаар эмэгтэйчүүдийн эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх, сайн туршлага хуваалцах, улмаар эмэгтэйчүүдийн асуудлыг хэлэлцэн, тодорхой шийдлүүдийг эрэлхийлж, шийдвэр гаргах түвшинд зөвлөмж хүргүүлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%