Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХОВД АЙМГИЙН ХОВД СУМЫН ДУНД-УС БАГИЙН ТАРИАЛАНЧ М.ХАВАЛБАЙ МОНГОЛ УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ БОЛЛОО

2022-03-03

Үхэр жилийн улсын аварга тариаланчаар Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багийн тариаланч М.Хавалбай, А.Гүлшекер нар тодорч МУ-ын аварга тариаланчийн шагналаа гардан авлаа.
МУ-ын аварга тариаланч М.Хавалбай нь 3 дахь үеийн тариаланч төдийгүй, түүний ээж н.Өбекей нь 1964 онд Монгол Улсын хошой аварга тариаланч болж байсан түүхтэй.
Улсын аварга тариаланч М.Хавалбайнх жилд 10-15 га-д гол төлөв төмс хүнсний ногоо тариалдаг бөгөөд жилдээ 20 гаруй сая төгрөгийн борлуулалт хийдэг байна.
Ногоочдын тухайд үр сортыг чухалчилдаг. Улсын аварга тариаланч М. Хавалбайнх 1 га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч швейцар, галла, элит сортын үрийн төмс тариалснаар арвин их ургац хураан авчээ. Түүнчлэн Ховдын брэнд болсон амтат тарвасыг жилдээ 50-60 тонныг тариалж, орон нутгийн хэрэглэгчиддээ хүргэхээс гадна зэргэлдээх аймаг хотууд руу нийлүүлдэг байна.
Мөн тариалсан ногоогоо хадгалж амт чанарыг нь алдагдуулахгүйгээр хэрэглэгчдэд хүргэх нь хамгийн чухал. Иймд Улсын аварга тариаланч М.Хавалбай Ховд сумын Улаанбураа багийн нутаг Есийн газар төмсний 30 тонны зоорь, Ховд сумын төвд нарийн ногооны 50 тоннын зоорийг барьж ашиглалтад оруулснаар эрүүл, амт чанартай хүнсний ногоогоор хэрэглэгчдийг жилийн 4 улирлын турш хангах нөхцөл бүрдсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3229
2083 / 65%
686 / 21%
224 / 7%
236 / 7%