Аймгийн ИТХ, ЗДТГ-аас Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хороо Монгол Улсын Төрийн албаны зөвлөлтэй хамтран “ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛ-ТӨРИЙН БҮТЭЭМЖ” сэдэвт сургалтыг Ховд аймагт зохион байгуулж аймгийн 17 сум, төрийн байгууллагын 250 гаруй удирдах ажилтанг оролцуулсан.
Тэгвэл энэ удаад ЗГХЭГ, Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл, Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхийг бэхжүүлэх нь төсөлтэй хамтран “Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах” баруун бүсийн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай гэсэн баруун 5 аймаг, сумдын төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудын төлөөлөл 250 гаруй хүн оролцлоо.
Сургалтын эхний өдөр “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”, Төрийн албаны шинэтгэлийн бодлого, сургалтын тогтолцоо, захиргааны шийдвэр, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэ зохицуулалт, анхаарах асуудал, байгууллагын болон төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, шинээр батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах аргачлал хууль тогтоомжийн хэрэглээний талаар албаныхан мэдээлэл хийсэн юм.
Харин сургалтын 2 дахь өдөр бэлчээрийн тогтвортой менежмент, малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр бүсчилсэн семинар зохион байгуулж, цаашдын бодлого, төлөвлөлтийн талаар хэлэлцлээ.
Дээрх сургалтад хамрагдсанаар төрийн албан хаагчид ёс зүйн зөрчлөөс сэргийлэх шинэ мэдлэгт суралцаж, мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.