Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НУТГИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ БОЛЛОО

2022-03-09

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх” төсөл, “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төсөлтэй хамтран “Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах баруун бүсийн сургалтыг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймагт зохион байгууллаа.

Сургалтад Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн сумын Тамгын газрын дарга, мэргэжилтэн болон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, хурлын нарийн бичгийн дарга, ажлын албаны ажилтанууд, зарим сумын ИТХ-ын дарга нарын бүрэлдэхүүнтэй 260 гаруй хүн хамрагдлаа.

Сургалтыг нээж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар үг хэлсэн бөгөөд Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай сэдвээр Удирдлагын академийн Сургалтын албаны дарга доктор, дэд профессор Я.Бямбаяр, Төрийн албаны шинэчлэлийн бодлого, сургалтын тогтолцоо сэдвээр Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн захирал, доктор, дэд профессор Д.Байгал,  Захиргааны шийдвэр, хууль тогтоомжийн хэрэглээ сэдвээр Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор А.Алтанзул, Хөдөлмөрийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн шинэ зохицуулалтууд, анхаарах асуудал сэдвээр Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын Нийгмийн түншлэл хариуцсан ахлах шинжээч Ч.Янжинхорлоо, Байгууллагын болон төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвөлгөө боловсруулах, тайлагнах, үнэлэх журам, аргачлалын тухай сэдвээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын референт А.Мөнхбат нар хичээл орлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1323
515 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%