Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МУ-ын Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар Багануур дүүрэгт 2022 оны 03-р сарын 04-ний өдөр ажиллалаа

2022-03-10

МУ-ын Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар Багануур дүүрэгт 2022 оны 03-р сарын 04-ний өдөр ажиллалаа. Энэ үеэр дүүргийн 1-5 дугаар хорооны иргэд, Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн, Төрийн албан хаагчидтай уулзалтыг зохион байгууллаа.
 
✅ Үйл ажиллагаанд НИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, НИТХ-ын Тэргүүлэгч Засаг дарга С.Даваасүрэн болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
✅ Шадар сайд С.Амарсайхан Улсын Онцгой комисс, Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ цаашид хийх ажлын талаар танилцуулж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганы үйл ажиллагааны хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээлэл УИХ-аар хэлэлцэн баталсан онцлох хууль тогтоомжийг танилцуулж уулзалтад оролцсон иргэд албан хаагчдын сэтгэгдлийг сонсож асуултад хариулт өгч ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4446
3095 / 70%
852 / 19%
246 / 6%
253 / 6%