Генетик тест нь хүний IQ, EQ тодорхойлох, төрөлхийн чадвар, чадамжийг илрүүлэх, тухайн организмд тохирох эм бэлдмэл, амжилт гаргах ажил мэргэжил, спортын төрөл, зэргийг нарийн шинжилж, хувь хүний цаг хугацаа, хөрөнгө санхүүгээ өөрт тохирохгүй олон зүйлд зарцуулах биш, амжилт гаргаж болох салбартаа зориулах дөт замыг нь илрүүлж өгдөгөөрөө давуу чанартай шинжлэх ухааны ололт юм. Олон улсад генетик тестийг хурууны хээ, шүлс, цусны шинжилгээ зэрэг 3 аргаар хийдэг бөгөөд Монгол улсад зөвхөн хурууны хээгээр генийн шинжилгээ хийж буй аргачлал нь нэвтэрсэн байна. Шинжлэх ухааны энэхүү ололт амжилтыг Баруун-Урт сумынхаа ирээдүй болсон хүүхэд багачууддаа боломж олгох зорилгоор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачлан “Бидний эерэг ирээдүй” ТББ хамтран, хөнгөлттэй нөхцөлөөр 100 хүүхдэд генетик тестийн шинжилгээг хийлгэлээ.
Генетик тест хийлгэсэн хүүхдийн тайлан мэдээ 14-21 хоногт гарах бөгөөд “Бидний эерэг ирээдүй” ТББ-ын хамт олон тест хийлгэсэн хүүхэд тус бүрийн тайлан мэдээг асран хамгаалагчид нь өгч дараагийн шатны зөвлөгөөг өгч ажиллах юм байна.