Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

С.НАСАНБАТ: 2022 ОНЫ ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ИЛҮҮ БОДИТООР ТӨЛӨВЛӨНӨ

2022-03-15

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23.2-т “Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд, орон нутгийн зөвлөлийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүлнэ” гэж заасны дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор аймгийн ИТХ-ын дэргэд Гамшгийн эсдлийг бууруулах салбар зөвлөлийг байгуулсан.

Тус зөвлөлөөс орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тооцон төлөвлөх, аливаа аюулт үзэгдэл, осол тохиолдохоос өмнө урьдчилан сэргийлэн, гамшгийн дараа сэргээн босгох үйл ажиллагааг бодлого зохицуулалтаар хангаж, ажиллах журам болон бусад хууль тогтоомжуудтай нийцүүлэн шуурхай зохион байгуулж ажиллах юм.

Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат өнөөдөр /2022.03.14/ Онцгой байдлын газрын Гамшгийн эсдлийг бууруулах салбар зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийж, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлтэй танилцсан бөгөөд аливаа арга хэмжээг төлөвлөхдөө шинэ санал санаачилга гаргах, түүний үр дүн нь бодитой харагдахуйц байх, гамшгийн эрсдлийг бууруулахад иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлийг өглөө.

Өнгөрсөн хугацаанд аймгийн ИТХ-аас Эрсдэлгүй дархан аяны хүрээнд Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ийн Төвийн бүсийн салбар, Боловсрол, соёл урлагийн газар болон  Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын газартай хамтран цэцэрлэг, сургуулийн барилга байгууламж, олон нийтийн газар, гудамж, талбай, тэр дундаа хүүхдийн тоглоомын талбайн ойр орчмын цахилгааны эх үүсгүүр, цахилгаан дамжуулах шугам, ил гарсан цахилгааны утас, замын гэрэл, гэрэлтүүлгийн эрсдлийн үнэлгээг тогтоох, эвдрэл гэмтэлийг илрүүлэх, засварлах ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%