Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН VI ХУРАЛДААНЫГ УГТАЖ ХОРООД ХУРАЛДАВ

2022-03-15

Аймгийн ИТХ-ын VI хуралдаан 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр болно. Хуралдаан болохтой холбогдуулан аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “Төлөөлөгчдийн өдөр”, Хороодын хуралдаануудыг хөтөлбөр гарган төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна. Тэгвэл эдгээр өдрүүдэд “Нутгийн удирдлага, хууль эрх зүй, гадаад харилцаа, ёс зүйн хороо”, “Нийгмийн бодлогын хороо”, Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн хороо, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хороо, Төсвийн хяналт, эдийн засгийн хороод тус тус хуралдлаа.

Энэ үеэр Төлөөлөгчдийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, тэмдэг хэрэглэх журмын талаар, аймгийн ИТХ-ын хуралдааны дэг, хорооны бүтэц, бүрэлдэхүүний ажиллах журам, орон нутгийн сангийн журам, 2020-2021 онд аймгийн Онцгой комиссын хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3229
2083 / 65%
686 / 21%
224 / 7%
236 / 7%