Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭРХ ЗҮЙ НУТГИЙН УДИРДЛАГЫН ХОРОО ХУРАЛДЛАА

2022-03-25

       Өнөөдөр /2022.03.25/ Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй нутгийн удирдлагын хороо хуралдаж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг, дүрэм, Төлөөлөгчдийн ёс зүйн  дүрэм, Хурлын хороодын үйл ажиллагааны журам зэрэг зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцлээ.

      Түүнчлэн Чингэлтэй дүүргийн зарим хороодын хэсгийн хуваарийг шинэчлэн тогтоох, 4 дүгээр хорооны зарим иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгийн болон хаягийн бүртгэлд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанд хэлэлцүүлэхийг дэмжиж, холбогдох санал, дүгнэлтээ гаргалаа.

     Тус хуралд Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны дарга Д.Ядамжав, хорооны гишүүн Т.Найдан, Б.Найдалаа, З.Бямбажав, Н.Доржпүрэв нар оролцлоо.Дээрх асуудлууд нь ирэх Даваа гарагт зохион байгуулагдах дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаар хэлэлцэгдэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%