“Чингэлтэй Дүүргийн 30 жилийн ой” арга хэмжээний хүрээнд Улсын Их Хурлын Дэд дарга Т.Аюурсайханы урилгаар Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Төрийн ордон, Улсын Их Хурлын Чуулганы үйл ажиллагаатай танилцав. Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг хүлээн авч уулзан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Мөн Үндэсний Түүхийн Музей үзэж, Хүннүгийн үеэс одоогийн нийгмийн байгуулалтын үеийг харуулсан түүхийн эх сурвалжуудыг үзэж танилцав.