Өнөөдөр /2022.03.25/ Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил, газрын харилцааны хороо хуралдаж, Чингэлтэй дүүргийн зарим хороодын нутаг, дэвсгэрийн зааг болон дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй бүтээн байгуулалтын газар чөлөөлөлтийн ажлын явцын мэдээлэлтэй тус тус танилцлаа.
Хуралдаанд хорооны дарга Б.Бямбагэрэл, хорооны гишүүн Ц.Содхүү, В.Хүрэлбаатар, Ж.Батсайхан нар оролцлоо.Тус хуралдаанаар зарим хороодын нутаг дэвсгэрийн ойлгомжгүй, тодорхой бус заагаас шалтгаалж, иргэний болон эд хөрөнгийн хаягийн бүртгэлд үүсээд буй зөрчлийг судлан шалгаж, залруулга хийх мөн газар чөлөөлөлтийн ажлыг иргэдэд хохиролгүй, хурдан шуурхай хийж гүйцэтгэх талаар хэлэлцэж, холбогдох албаны хүмүүст чиглэл өглөө.