Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДУУСЛАА

2022-03-26

     Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд дүүргийн эмэгтэйчүүдэд “СЭТГЭЛ ЗҮЙН ДАРХЛАА” сэдэвт сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, стрессийг тодорхойлж, оношлох, мэдлэг мэдээлэл олгох, туслалцаа үзүүлэх гуравдахь удаагийн арга хэмжээг 14-19 дүгээр хорооны эмэгтэйчүүдийн дунд зохион байгууллаа.

    “Сэтгэл зүйн дархлаа” сэдэвт арга хэмжээнд дүүргийн 1-19-р хороодын нийт 160 эмэгтэйчүүдийн төлөөллийг хамруулсан бөгөөд мэргэжлийн сэтгэл зүйч хүрэлцэн ирж темперамент, стрессийг тодорхойлох, түгшүүрийн оношилгоо, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх гэсэн үндсэн 4 төрлийн үйлчилгээг үзүүллээ.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%