Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралдаан өчигдөр /2022.03.29/ хуралдлаа.
Хуралдаанаар:
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг батлах тухай
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Төлөөлөгчдийн ёс зүйн дүрэм” батлах тухай
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрэм батлах тухай
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах тухай
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороод байгуулж, үйл ажиллагааны журам шинэчлэн батлах тухай
- Чингэлтэй дүүргийн зарим хороодын хэсгийн хуваарийг шинэчлэн тогтоох тухай
- Хаягийн бүртгэлд өөрчлөлт оруулах тухай
- Газар чөлөөлөх ажлын явц, мэдээлэл
- Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд иргэдийг оролцуулах тухай
- Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
- “Алдарт эх”-ийн одонгоор шагнуулах эхчүүдийг уламжлах тухай
- Төрийн цол, одон медалиар шагнуулахаар уламжлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.
Энэ удаагийн хуралдаан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойш болж байгаагаараа онцлог билээ. Тус хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнд ИТХ-ын Хурлын дарга Б.Мөнхбат, Төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга И.Даваадорж, Төлөөлөгч Т.Уламбаяр, Ц.Содхүү, Р.Ганболд, Л.Цэеэрэгзэн, Ж.Булганцэцэг нар сонгогдон ажиллахаар боллоо.