Бэлчээрийн тогтвортой менежмент малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Зүүн бүсийн сургалт семинар зохион байгуулагдлаа. Семинарт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөл, зүүн бүсийн 3 аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөлөл болон Татвар, Хөдөө аж ахуйн удирдлага мэргэжилтнүүд оролцлоо.
Энэ үеэр оролцогчид Бэлчээрийн тогтвортой менежмент малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт болон энэ чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажил мөн цаашид анхаарах асуудлын талаар санал солилцсон юм.