Аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын зөвлөлийг 7 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй баталсан. Зөвлөлийн даргаар Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ гишүүдэд Аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Анхбаяр, Б.Лхагвамандал, Ж.Мөнхчулуун, Н.Мэндсайхан, С.Бат-Оргил, Т.Мөнхбаяр нар томилогдсон. Аймгийн ИТХ-ын Зөвлөл анхдугаар хуралдаан 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 71,4 хувийн ирцтэйгээр хуралдаж 7 асуудлыг хэлэлцлээ.
Аймгийн ИТХ-ын зөвлөлийн хуралдааны дэг батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Мөн аймгийн ИТХ-ын ээлжит есдүгээр хуралдааны тов батлах тухай асуудлыг хэлэлцэн хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хуралдахаар товлолоо.
Аймгийн ИТХ-ын хороодоор хэлэлцсэн "Усны сан бүхий газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай", " Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай / ТХДЖТ/", "Автомашинд үнэлгээ тогтоож, худалдах зөвшөөрөл олгох тухай / Хот тохижуулах газар/", "Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай / Баянжаргалан сумын ЗДТГ/" асуудлуудыг аймгийн ИТХ-ын ээлжит есдүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхээр санал дүгнэлттэй танилцлаа.