Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХОГ АНГИЛАН ЯЛГАХ ДАДЛЫГ ХЭВШҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.

2022-03-29

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хамт олон Дундговь аймаг дахь мини парламент клубын гишүүдийн санаачилгыг дэмжиж хог хаягдлыг анхан шатанд нь ангилан ялгах дадлыг хэвшүүлэх, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэхээр ажлын өрөөндөө өөрсдийн гараар хийсэн хог ангилан ялгах савыг байрлууллаа. Хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой буюу цаас, ундаа, усны хуванцар сав, хөнгөн цагаан лаазны хэмжээ нийт хог хаягдлын 50 орчим хувийг эзэлдэг.
Мөн цаашид хог хаягдлыг анхан шатанд нь ангилж сурах дадал хэвшлийг олгох зорилгоор бусад төрийн албан байгууллагуудыг хог ангилан ялгах савтай болохыг уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4292
2955 / 69%
841 / 20%
244 / 6%
252 / 6%