Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-03-30

     Өнөөдөр /2022.03.30/ Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Глобал сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Улаанбаатар хот дахь гэр оронгүй иргэдийн дунд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт, эмчилгээ, хяналт болон нийгмийн дэмжлэг” төслийн хүрээнд нийт 65 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

     Хүмүүнлэгийн тусламжийг Коронавирусын халдварт өвчний дараах хүнд нөхцөлд байсан, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн судалгаан дээр үндэслэн шалгуурыг сонгосон юм.

    Хүмүүнлэгийн тусламж гардуулах үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Улаан Загалмайн хорооны тэргүүн Б.Мөнхбатыг төлөөлж ИТХ-ын Төлөөлөгч, Хурлын даргын Зөвлөх Т.Идэрцагаан, МУЗН-н дунд шатны Улаан Загалмайн Хорооны Чингэлтэй салбарын дарга Н.Ганчимэг нар оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%