Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх язгуур урлагийн Хишигтэн хамтлагийн төгсөх ангийн сурагчид болох Улсын тэргүүний лаборатори нэгдүгээр сургуулийн 12 г ангийн сурагч Энхмөнхийн Гантогтох, 12 а ангийн сурагч Тэрбишийн Өлзийтогтох, Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн 12 б ангийн сурагч Удвалын Цэрэндондов, Нямлхагвын Бат-Эрдэнэ нарын хамтарсан “HAPPY MELODY” уран бүтээлийн тоглолтоо үзэгч олондоо өргөн барилаа.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Улаан загалмайн хорооны тэргүүн Д.Даваадорж хамтлагийн гишүүдэд "Тусч хүүхэд", "Хүмүүнлэг хүүхэд" шагналыг гардуулан өглөө.