Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БУЯНТ СУМЫН НАРАНХАЙРХАН БАГИЙН МАЛЧИН Б.АЛТАНСҮХИЙНХ АЙМГИЙН “АВАРГА МАЛЧИН ӨРХ”-Р ТОДОРЛОО

2022-03-21

Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Буянт сумаас тодорсон 2021 оны аймгийн аваргуудын шагналыг энэ сарын 21-ны өдөр гардуулсан билээ.
Ажлын хэсгийн очсон дараагийн айл бол Буянт сумын Наранхайрхан багийн Ухаа овооны Арын худаг хэмээх газар хаваржиж байгаа Б.Алтансүхийнх юм.
Аваргын хүүхэд аварга байдгийн жишээг өөрийн биеэр харуулан яваа Б.Алтансүхийн аав П.Баатар нь 2004 онд аймгийн аварга малчин болж байсан бол өдгөө 18 жилийн дараа хүү нь аймгийн “АВАРГА МАЛЧИН ӨРХ”-р тодорч шагналаа гардан авлаа.
Б.Алтансүх, Ч. Отгончимэг нар 2007 онд 400-аад малтай өрх тусгаарлаж байсан бол өдгөө 1000 гаруй мал тоолуулж аваргын болзол хангаад байна.
Аймгийн аварга малчин Б.Алтансүхийнх Дорнодын илүү нугаламтай хуц, Увс аймгийн Өлгий сумаас улаан ямаа, Сүхбаатар, Дорнодоос азарга авч ирэн малынхаа үүлдэр угсааг сайжруулах тал дээр онцгойлон анхаарч байна.
Мөн нутгийнхаа залуу малчин 4 өрхийг малжуулж, туслах малчдыг хажуудаа авч цалинжуулан дэмжин ажиллаж иржээ.
Сүүлийн үед малын тооноос илүү чанарт анхаарч Ихэн хужирт, Өвөр дөрвөлжөөр нутаглан 100 гаруй км газарт отор нүүдэл хийдэг байна.
Ийнхүү хөдөлмөр зүтгэлээ төр түмэндээ үнэлүүлсэн аймгийн “АВАРГА МАЛЧИН” Б.Алтансүхийн гэр бүлд баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3229
2083 / 65%
686 / 21%
224 / 7%
236 / 7%