Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 8 ДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2022-03-31

Дархан Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 8 дугаар хуралдаан өнөөдөр \2022.03.30\ 90 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны нарийн бичгийн даргаар Төлөөлөгч Э.Цогзолмаа, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч Г.Алтантуяа, Д.Амгаланбаяр, Ж.Баярт-Од нар сонгогдон ажиллаж байна.
Тус хуралдаанаар “Хуралдааны дэгийг шинэчлэн батлах тухай”, ИТХ-ын дэргэдэх хороодыг байгуулах, тэдгээрийн үйл ажиллагааны журам батлах тухай”, “ИТХ-ын зөвлөл байгуулах”, “Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг батлах тухай”, “ИТХ-ын төлөөлөгчийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, хэрэглэх журам”, ИТХ-ын ажлын албаны бүтэц орон тоо, цалингийн санг тогтоох тухай”, “Дархан сумын 2022 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх тухай”, Дархан Сумын мал амьтныг шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээний 2022 оны төлөвлөгөөг батлах тухай”, “Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн дээд хэмжээг тогтоох тухай”, “Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дүрэм батлах тухай”, “Мал туслах аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоох тухай” гэсэн 11 асуудлыг хэлэлцэн батлах юм.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%