Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДӨРГӨН СУМЫН МАЛЧИН Ц.ЦЭРЭНСАМБУУГИЙН ГЭР БҮЛ “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ

2022-03-23

20 гаруй жилийн хугацаанд мал маллаж байгаа Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багийн малчин Ц.Цэрэнсамбуу, түүний гэргий Ё.Балжинням нар “Аймгийн аварга малчин өрх”-ийн болзол хангаж, энэ сарын 23-ны өдөр шагналаа гардан авлаа.
Аргалант багийн тухайд 188 малчин өрхтэй бөгөөд өнгөрсөн онд 61859 толгой мал тоолуулсан. Үүнээс мал маллагааны арга туршлагаараа багийнхаа малчдыг манлайлан ажиллаж буй Ц.Цэрэнсамбуугийнх сүүлийн гурван жилийн хугацаанд 1000-аас дээш толгой мал тоолуулж байгаа юм. Аваргынх энэ жил 450 гаруй төл мал хүлээн авч байна.
Аргалант уулын энгэр, Хар нуур, Завхан гол, Чоно харайхын голоо түшиглэн нутаглаж ирсэн малчин Ц.Цэрэнсамбуугийнх өдгөө “Ламын улаан хоргод” хэмээх газарт өнтэй сайхан хаваржиж байгаа юм.
Ц.Цэрэнсамбуугийн гэр бүл олон жилийн турш үе удам залган мал маллаж яваа. Түүний аав Ц.Цагаач 1987 онд “Аймгийн аварга малчин” болж байсан бол тэрээр аавынхаа амжилтыг давтан, үргэлжлэл нь болж яваадаа баяртай байна. Мөн тэрбээр залуучууд тэвчээртэй, шантрахгүй хөдөлмөрлөж чадвал амжилт бий болдог хэмээн онцоллоо.
Малынхаа үүлдэр угсааг сайжруулах, бэлчээрийг зүй зохистой ашиглахад анхаарч ирсэн “Аймгийн аварга малчин” Ц.Цэрэнсамбуугийн тухайд ахмадаасаа суралцаж, залуу үеийнхэнд зөвлөн тусалж байгаа бөгөөд гурван өрхийг малжуулжээ.
Тэрбээр Аргалант багаас тодорч буй 16 дахь “Аймгийн аварга малчин” юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3229
2083 / 65%
686 / 21%
224 / 7%
236 / 7%