Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МАНХАН СУМЫН МАЛЧИН Э.МӨНХ-ЭРДЭНЭ, З.МИНЖИГМАА НАР “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ

2022-03-25

Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн малчин Э.Мөнх-Эрдэнэ, түүний гэргий З.Минжигмаа нар 2021 оны ажил үйлсээрээ манлайлж, Аймгийн аварга малчин цолны болзол хангасан байна. Тэдний шагналыг Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлыг хэсэг, сумын орон нутгийн удирдлагуудын хамтаар гардуулан өгч, баяр хүргэлээ.
Манхан сумын төвөөс 30 км-ийн зайд орших “Замын цахир” хэмээх газарт хаваржиж байгаа залуу малчин Э.Мөнх-Эрдэнэгийнх мал сүргээ дөрвөн төрөл дээр нь үржүүлж байгаа бөгөөд 2021 оны байдлаар 1200 гаруй толгой малтай болжээ. Энэ жил 500 гаруй төл авахаас мал төллөлт 80 орчим хувьтай үргэлжилж байна.
Ахмад үеийн туршлагатай малчдаас суралцаж, 17 жилийн хугацаанд мал маллаж яваа энэ хот айл Баян-Өлгий, Увс аймгаас шилмэл үүлдрийн мал худалдан авч, сүргийнхээ бүтэц, чанарыг сайжруулж байна.
Мөн сүүлийн жилүүдэд мал сүргээ эрчимтэй өсгөн үржүүлэхийн хажуугаар хоёр хүнийг ажлын байраар ханган туслах малчнаар ажиллуулж байгаа хэмээлээ.
Аймгийн аварга малчин Э.Мөнх-Эрдэнэ 2012 оноос морь сонирхон уяж, “Гоо хайрхан” галын уяачидтайгаа хамтран хурдан хүлгүүдээ сумын наадамд амжилттай уралдуулж байна. Тухайлбал, соёолон насны морь нь 2015 онд сумын наадамд түрүүлж байжээ.
Мөн тэрбээр мал маллахын зэрэгцээ 8 га талбайд тариалалт хийж, хадлан бэлтгэж, хүнсний ногоо хураан авах замаар өрхийн амьжиргаагаа дээшлүүлж яваа хөдөлмөрч гэр бүл юм.
Ийнхүү хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж аймгийн "Аварга малчин өрх"-өөр шалгарсан Э.Мөнх-Эрдэнэ, З.Минжигмаа нарт халуун баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3229
2083 / 65%
686 / 21%
224 / 7%
236 / 7%