Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЛАА

2022-03-31

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаанаар аймгийн ИТХ-ын Зөвлөлийг байгууллаа.

     Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Их Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор, иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлын нийтлэг жишиг,  зарцуулах, тайлагнах журмыг  Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн  402 дугаар тогтоолоор тус тус баталсан.

     Тус хуулиар аймаг, сум, багийн чиг үүргийг салган хуульчилснаас гадна хурлын төлөөлөгчийн төлөөллийн эрхээ хэрэгжүүлэх, чадавх оролцоог нэмэгдүүлэх, хурлын ээлжит хуралдааныг улирал тутам хуралдуулах, аливаа асуудлаар зөвхөн хуралдаанаар шийдвэр гарахаар хуульчилсан билээ.

     Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг төлөөлөгч Ц.Улам-оргих, П.Даваадэмбэрэл, Б.Төрмөнх, Г.Цогзолмаа, Д.Мягмардорж, А.Болормаа,  Д.Бямбацогт нарын бүрэлдэхүүнтэй байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%