Нарийнтээл сумын Баянтээг багийн Иргэдийн нийтийн Хурал 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдлаа. Уг хуралдаанаар багийн иргэдийн өмнө тулгамдаж буй гол асуудлууд болон бусад мэдээ мэдээллүүдийг хүргэлээ.
Хуралдааны даргаар Баянтээг багийн иргэн Д.Эрхэмбаяр, зөвлөлийн гишүүдээр багийн Засаг дарга Б.Базарсад, О.Алтанчимэг, Оюунбаатар, Чимэддулам нар сонгогдсон байна.
Багийн дарга Б.Базарсад ажлын тайланг иргэдэд танилцуулав.
Мөн "ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хийгдсэн ажлууд болон 2022 онд хийгдэхээр төлөвлөгдсөн ажлууд", "Бэлчээр ашиглах журмын төсөл", "Сумын хог хаягдлыг бууруулах бодлогын төсөл", "Шүлхийн голомтот халдварын өнөөгийн байдал", "Сумын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргүүд, түүнээс урьдчилан сэргийлэх нь" зэрэг сэдвүүдээр холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Түүнчлэн бичил уурхай ажиллуулах, нөхөн сэргээлт хийх талаар иргэдийн санал хүсэлтийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.