Нарийнтээл сумын Цагаан-Овоо багийн Иргэдийн нийтийн Хурал 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдлаа. Уг хуралдаанаар багийн иргэдийн өмнө тулгамдаж буй гол асуудлууд болон бусад мэдээ мэдээллүүдийг хүргэлээ.
Хуралдааны даргаар Цагаан-Овоо багийн иргэн, соёлын төвийн эрхлэгч Ш.Ууганбаяр, зөвлөлийн гишүүдээр багийн Засаг дарга Ц.Мөнх-Эрдэнэ, Д.Амартүвшин, А.Батдорж, Б. Ганболд нар сонгогдов.
Багийн дарга Ц. Мөнх-Эрдэнэ хийсэн ажлын тайланг иргэдэд танилцуулав.
Мөн "ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хийгдсэн ажлууд болон 2022 онд хийгдэхээр төлөвлөгдсөн ажлууд", "Бэлчээр ашиглах журмын төсөл", "Сумын хог хаягдлыг бууруулах бодлогын төсөл", "Шүлхийн голомтот халдварын өнөөгийн байдал", "Сумын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргүүд, түүнээс урьдчилан сэргийлэх нь" зэрэг сэдвүүдээр холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.