Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИЙН “ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ АЛБА”-НЫ АЖИЛТНУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2022-04-04

     Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойг тохиолдуулан “Таван толгой түлш” компанийн “Чингэлтэй дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ны ажилтнуудад хүндэтгэл үзүүлж, дүүргийн хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмэр, нийгэм эдийн засгийн зорилтыг биелүүлэхэд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань одон”, “Хөдөлмөрийн алдар” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

    Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч, Төлөөлөгч Д.Отгонбаатар, “Таван толгой түлш” компанийн ТУЗ-ийн гишүүн, зөвлөх Ч.Дэчингалсан болон “Таван толгой түлш” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал нар гардуулан өглөө.

    Хүндэтгэлийн арга хэмжээг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат нээж, “Чингэлтэй дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ны нийт ажилчин, албан хаагчдад сайжруулсан шахмал түлш түгээлтийн ажлыг түргэн шуурхай явуулж, хэрэглээний аюулгүй байдлыг ханган, иргэдэд өвлийг өнөтэй давах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлыг дэмжин ажилласанд нь талархал илэрхийлэн, сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ нь иргэдийн аж амьдралд чухал ач холбогдолтойг дурдаад нийт шагнуулсан албан хаагчдад баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүслээ.

    “Таван толгой түлш” компанийн “Чингэлтэй дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх алба” нь Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд угаарын хийн эрсдэлээс сэргийлэх зорилтоор сайжруулсан шахмал түлш хэрэглэгч айл өрхүүдийн пийшин, яндан, зуухны битүүмжийг шалгах, засвар үйлчилгээ хийх, зөв галлагааны горим, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх санамж, заавар зөвлөмжийг тараах, зөвлөгөө өгөх, судалгаа мэдээлэл авах, угаарын хийн мэдрэгчийн ашиглалтад хяналт тавих, сайн картын хэрэглээг хэвшүүлэхэд хяналт тавих, хэрэглэгчдээс ирж буй санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%