Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төлөөлөгчид Дүүргийн 2-р хорооны Иргэд сонгогчидтой уулзлаа

2022-04-05

Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид иргэд, сонгогчидтой уулзах, тулгамдаж буй асуудлуудын талаар санал хүсэлтийг сонсох, мэдээлэл өгөх зорилгоор дүүргийн 5 хорооны иргэдтэй хийх уулзалтыг 2022 оны 04-р сарын 04-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
 
🔹Иргэд сонгогчидтой хийх уулзалт 2022 оны 04-р сарын 04-ний өдрийн 14:00 цагт 2-р хорооны хурлын танхимд зохион байгуулагдаж, НИТХ-ын Төлөөлөгч дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн П.Төгөлдөр, Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Гансэлэм, Засаг даргын орлогч Б.Балжинням болон бусад албаны хүмүүс иргэд оролцоо.
 
✅ ИТХ-ын дарга Т.Отгонболд шинээр батлагдсан хууль тогтоомж, ИТХ-аас өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ болон цаашид хийх ажлын талаарх мэдээлэл, ИТХ-ын Төлөөлөгч П.Төгөлдөр тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2022 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулж иргэдийн асуултад хариулт өгч санал солилцож ажиллалаа.
 
Иргэдээс:
🔹 Малын тоо толгойд оногдуулах татварт нэмэлт өөрчлөлт оруулж өндөр настай малчдыг татвараас чөлөөлөх
🔹 Дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ахмадын амралтыг ашиглалтад оруулах
🔹 Дүүргийн гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдвэрлэх
🔹 2-р хороонд өрхийн эмнэлэг эмчийг тогтмол ажиллуулах
🔹 2-р хороонд байрлах Гандан хийдийг ашиглалтад оруулах
🔹 Хороонд хуримтлагдсан хогийг цэвэрлүүлэх
🔹 Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэхэд 13 А авдаг асуудлыг болиулах зэрэг саналуудыг гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4446
3095 / 70%
852 / 19%
246 / 6%
253 / 6%